Бидний тухай

“Хар Акул” ХХК нь 2004 онд байгуулагдсан бөгөөд манай хамт олон Монгол улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд дохиолол, гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажилагаагаа явуулдаг, 150 гаруй ажилтантай Монгол улсын гэрээт харуул хамгаалалтын салбартаа танигдсан, өөрийн гэсэн байр суурь нэр хүндтэй компани юм. Манай компани нь гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дагуу хамгаалагч нараа дотооддоо болон мэргэжлын байгууллагын сургалтад хамруулж, харуул хамгаалалтын чиглэлээр мэргэжлийн баг хамт олон байж аюулгүй байдлын цогц шийдэлтэй болохын тулд техник тоног төхөөрөмжийг
шинэчилж үйлчлүүлэгч, иргэд, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг бүрэн ханган, аливаа гэмт халдлага, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Манай компанийн ажлын арга барил нь тусгайлан боловсруулсан эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдлын төлөвлөгөөн дээр суурилсан байх ба үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган, хүний эрхийг дээдлэн ажиллах нь бидний нэн тэргүүний зорилт юм.
Манай компани нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.